Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ

Р.Ханджав
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогын хүрээнд Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг баялаг бүтээгчдэд шилжүүлж байна. Энэ дагуу Монгол Улсын шилдэг татвар төлөгч, үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагууд 33 политехникийн коллежтой хамтран ажиллах санамж бичигт /2026.05.07/ гарын үсэг зурав.

Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр бид мэргэжлийн боловсрол, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буй чухал үйл явдлын гэрч болж байна. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд онолын мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шинэ технологид дасан зохицох чадвар хамгийн үнэ цэнтэй болоод байна. Сургууль дангаараа ур чадвар бэлтгэдэг тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Төгсөгчид дипломтой ч ажилд бэлэн биш, харин ажил олгогчид ур чадвартай ажилтан хайсаар байна. Иймд мэргэжлийн боловсролын байгууллага болон бизнесийн салбар хамтран ур чадвартай ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шуурхай шилжих шаардлагатай байна. Засгийн газар иргэн, бизнес эрхлэгчдээ хязгаарлаж, хааж боодог биш боломж олгож ажиллана гэдгийг онцолсон юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт MCS групп, Монголын Алт ХХК, АПУ ХХК, Таван богд групп, Хурд групп, Макс групп, Гацуурт ХХК, “Өгөөж-Чихэр боов” ХХК, Монос групп, Оюутолгой ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Энержи Ресурс ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь:

  • “Түнш байгууллага” (anchor company)-ын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ.
  • Аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын агуулга, хөтөлбөрийг хамтран шинэчилнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ.
  • Сургуулийн дэргэд хувийн хэвшлийн оролцоотой дадлага, сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ. Өөрөөр хэлбэл, сургалтын орчин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах санхүү, татварын таатай нөхцөл бүрдүүлэх давуу тал бүрдэнэ.

Мөн тухайн суралцагчийг цалинтай дадлагажих, ажиллах боломжийг нээж өгөх юм байна.

Зөвхөн дипломтой бус, ажлын байранд гараад шууд ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны энэхүү эхлэл нь тогтвортой, үр өгөөжтэй, харилцан итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэл болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа 1 цагийн өмнө
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмен… 1 цагийн өмнө
Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар бо… 1 цагийн өмнө
“365 Эвдрээгүй Ирээдүйг Бүтээе" арга хэмжээ боллоо 2 цагийн өмнө
Ч.Номин: Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиар бус иргэний эрх зүйгээр зохиц… 4 цагийн өмнө
Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас… 4 цагийн өмнө
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цагийн өмнө
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх та… 6 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн н… Өчигдөр
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүл… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь… Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу… Өчигдөр
АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол Өчигдөр
Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэ… Өчигдөр
Засгийн газар хуралдаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа 2026/05/05
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалт зар… 2026/05/05
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2026/05/05
УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Ев… 2026/05/05
ӨБХ: “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал дүг… 2026/05/05