Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/05/07

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.07/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал татварын багц хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Олон улсын эдийн засгийн хурцадмал байдлаас үүдэлтэйгээр эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдуулан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Ерөнхий сайд тодотгоод, хуулийн төслүүдэд оруулсан гол зохицуулалтын талаар дурдлаа.


Тухайлбал, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх, татварын тайлан залруулах хугацааг хоёр хүртэлх жилээр сунгах зохицуулалтуудыг тусгаж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлджилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлөх, иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалтыг тусгасан гэж байлаа.


Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын шатлалын босгыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувиар татвар төлөх юм. Үүний үр дүнд 180 мянга гаруй аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө гэж үзжээ.

Жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгасан гэдгийг Н.Учрал сайд тодотгов.


Мөн тэрбээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг татварын төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, татварын өр барагдуулах үйл ажиллагаа уян хатан болохын зэрэгцээ татварын таатай орчин бий болох юм. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэх бөгөөд татвараас зайлсхийх болон хууль бус санхүүгийн гүйлгээг бууруулах, татварын ил тод байдлыг нэмэгдүүлнэ  гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21