УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав

Р.Ханджав
2026/05/06

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар идэвхтэй өрнүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. 


УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд, УИХ-ын даргаар томилогдсонд баяр хүргэж, халуун дотно баярын захидал ирүүлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид талархлаа дамжуулж, Элчин сайдтай хууль тогтоох байгууллагын тэргүүний хувьд дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв.

 

Түүнчлэн Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг яриандаа онцлоод хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа тэлж буйд таатай байгаагаа дурдлаа. 

Уулзалтын үеэр талууд харилцан ашигтай хамтран хамтран ажиллах бодлогыг тууштай хэрэгжүүлж, эхлүүлсэн төслүүдийг амжилттай урагшлуулж, үр дүнд хүргэх нь зөв гэдэгтэй санал нэгдлээ.

 

Мөн Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг аль болох иргэдэд ээлтэй, саадгүй болгоход хүрсэн түвшинг улам ахиулах, уян хатан цагийн хуваарь баримтлах, тэр дундаа улирлын чанартай боомтуудыг байнгын ажиллагаатай болгох чиглэлд хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.


Ингэснээр ялангуяа алслагдсан аймаг сумдын иргэд тухайн орон нутагт байрлах боомтоор чөлөөтэй зорчих урсгалыг нэмэгдүүлснээр иргэдийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртөхөөс сэргийлэхээс гадна бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн байр суурийг УИХ-ын дарга илэрхийлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21