“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/05/07

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.07/ Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв.


Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээнийанх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улмаар Монгол Улсын 2024, 2025 оны улсын төсөв, 2026 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг ангилан үзэхэд 2010 оноос хойш төсвөөс санхүүжүүлсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 2026 оны байдлаар 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байсныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.


Энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг алдагдуулахын зэрэгцээ цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, өмнөх төслүүдийн нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд зарцуулж буй байдлыг залруулах шаардлага үүссэн тул төслийг боловсруулжээ.


Төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, зогссон болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтыг ил тод, өгөгдөлд суурилсан болгох,төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх зорилготой аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21