Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа

Р.Ханджав
2026/05/07

Төрийн банк хүүхэд багачуудын хуримтлуулах дадлыг дэмжих зорилгоор “Бяцхан хадгаламж  Том эхлэл” урамшуулалт аяныг харилцагчдадаа зориулан зарлалаа. Энэхүү аян 2026 оны 5 дугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 1-ний хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.

Аянд хүүхдийн мөнгөө Төрийн банкаар авдаг, “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн данстай бүх харилцагчид оролцох боломжтой.

Сугалааны эрх: 

• Шинээр данс нээсэн 
• 100,000 төгрөгийн орлого нэмсэн тохиолдол бүрд 1 сугалааны эрх:
• 1,000,000 төгрөгөөс дээш орлого нэмсэн тохиолдолд сугалааны эрхийг 2 дахин үржүүлэн тооцно. 

Шагналын сан: 

• Диснейлэндэд гэр бүлээрээ аялах эрх;
• Гадаад хэлний сургалттай хүүхдийн зуслангийн эрх, 
• 10 сая төгрөгийн сургалтын төлбөрийн эрх;
• 300 мянгаас 1 сая төгрөгийн хадгаламжийн эрх,
• iPad

Төрийн банк нь өмнөх жилүүдэд хүүхдийн хадгаламжийг дэмжих урамшуулалт аянуудыг тогтмол зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ удаад урамшууллын сан илүү өндөр төдийгүй хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх, харилцагчийн урт хугацааны үнэнч байдлыг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Эхний шатны ялагчдыг 2026 оны 6 дугаар сарын 15-нд Төрийн банкны албан ёсны Facebook хуудсаар шууд тодруулна.

Урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу.

Итгэл төгс-Ногоон ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21