Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Р.Ханджав
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо.

Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлжсөн энэ төв шинжлэх ухаан, боловсрол, стартапын экосистем, төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болж, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг 5 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна. 

Энэ хүрээнд хүүхдүүдийг 12 наснаас нь бэлтгэдэг шаталсан сургалтын тогтолцоо нэвтрүүлж, залууст хиймэл оюун ухааны чиглэлээр ажил олох, хөрөнгө оруулагчидтай холбох хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

Мөн Их өгөгдөл /Big Data/ боловсруулах, үүнийг хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр хот төлөвлөлт, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээг оновчтой, түргэн шуурхай хүргэх аргачлал боловсруулж, төрийн үйлчилгээний автоматжуулалтыг хөгжүүлж байна. 

Казахстан Улс мэдлэг, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийг эрчимтэй дэмжиж, 2026 оныг “Цахимжилт, хиймэл оюун ухааны жил” болгон зарлажээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо… 2 цагийн өмнө
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно 3 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хороо маргааш хуралдана 23 цагийн өмнө
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна 23 цагийн өмнө
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл … 23 цагийн өмнө
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох… Өчигдөр
Х.Нямбаатар: Би зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа Өчигдөр
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын… Өчигдөр
Засгийн газар хуралдаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Ч. Номин: Хиймэл оюун ухааны зах зээлийг хөгжүүлэх нь Засгийн газрын т… Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн з… 2026/04/21
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэ… 2026/04/21
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хянан хэл… 2026/04/21
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн… 2026/04/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/20
Хууль зүй, дотод хэргийн сайд Х С.Амарсайхан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн… 2026/04/20
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн … 2026/04/20
УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэв 2026/04/20