Нийслэлийн Монгол Ардын нам маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд хуралдахаар болжээ. Тодруулбал, хурал өглөө 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэх аж. Одоогоор хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна.
Дашрамд дурдахад, нийслэлийн МАН-ын даргаар Хотын дарга Х.Нямбаатар ажиллаж буй бөгөөд тэрбээр сүүлийн өдрүүдэд Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор өөрийн болон бусад намын улстөрчид рүү чиглэсэн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсээр буй билээ.