Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа

Р.Ханджав
2026/04/20

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон газар, хэлтсийн дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаныхантай уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсад хууль дээдлэх ёсыг сахин хамгаалах, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн баталгааг хангах, нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийг нэмэгдүүлэх нь дан аль нэг байгууллагаас хамаарах асуудал биш. Үүнийг бид тогтолцоогоор нь авч үзэх ёстой. Шүүх эрх мэдлийн салбар Гүйцэтгэх засаглалын хамтын ажиллагаа хамгийн чухал. Миний хувьд шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн үр дүнтэй ажлыг үргэлжлүүлж, алдаатай дутагдлыг нь засахад анхаарч, Гэр бүлийн тухай хууль, гэр бүл, хүүхдийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг эрх зүйн шинэчлэл хийхэд анхаарч ажиллана. Мөн шүүхийн төсөв хүрэлцэхүйц байх ёстой бөгөөд шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллах болно. Цаашид нийгэм дэх шударга ёсны хүлээлтийг нэмэгдүүлэхийн тулд шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангахад анхаарч, шүүгчийн ёс зүй, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүгчийн сонгон шалгаруулалтад анхаарах шаардлагатай байна гэж онцлон дурдав.   

 

 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүх 2025 онд 176136 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн ч шүүхэд хүлээн авч байгаа хэрэг маргаан, нэхэмжлэлийн тоо жил бүр өсөж байгаатай холбоотойгоор шүүгч, шүүхийн захиргааны ажил зохист ачааллаас давсан нь хүндрэл үүсгэж байна. Тэрээр шүүхийн багц хууль батлагдсанаас хойших үр нөлөө, эрх зүйн шинэтгэлийн талаар танилцуулснаас гадна тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд төсвийг хангалттай байлгах нь чухал ач холбогдолтой болохыг тодорхой баримт дээр тулгуурлан онцлов.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж “Цахим шүүх 2.0” системийн талаар танилцуулга хийж, Өнөөдөр иргэн шүүхэд өөрийн биеэр очиж байгаа. Тэгвэл "Цахим шүүх 2.0" системийг нэвтрүүлснээр шүүх өөрөө иргэнд очиж, үйлчлэх ажлыг бид эхлүүлсэн. 2025 оны 12 дугаар сард “Цахим шүүх 2.0” системийн туршин нэвтрүүлэлт эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цахим архив, шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем /ERP/ , хэргийн оролцогчийн систем, өгөгдөл солилцооны дэд бүтцийн ажлууд хуваарийн дагуу үргэлжлэн явагдаж байна. Цаашид хүний нөөц, институтийн чадавх, дараагийн үеийн эрх зүйн зохицуулалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагаа, төсөв санхүү, хөрөнгө оруулалтууд дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд анхаарч өгөхийг хүслээ.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах: Сүүлийн үед гар утасны цахим зээлийн тоо эрс өсөж, шүүхийн ачааллыг нэмэгдүүлж байна. Мөн зөрчлийн хэргийн тоо жил бүр өсөж, 54 мянга болсон. Үүний 90 гаруй хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байгаа учир ЭБАТ буюу эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх, эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх зүйн орчин бүрдүүлэх. Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 200-300 орчим оролцогч шалгалт өгдөг ч 2-3 хүн тэнцэж байгаа нь эрх зүйч бэлддэг өнөөгийн тогтолцоог өөрчлөх ёстойг харуулж байгаа учир салбарын яам, засгийн газрын түвшинд энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх саналыг дэвшүүллээ.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн саналуудыг хүлээн авч, Монгол Улсад шүүх эрх мэдэл гүйцэтгэх засаглалын уялдаа холбоог бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, иргэдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21