Ч. Номин: Хиймэл оюун ухааны зах зээлийг хөгжүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл боллоо

Р.Ханджав
2026/04/21

"Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан болоо. Хуралдаан Ерөнхий сайд Н.Учрал, ЦХИХХ-ны сайд Ч.Номин нар оролцлоо. Хуралдааны үеэр Ерөнхий сайд цаашдаа Засгийн газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ гэдгийг тодотгосон юм. Энэ хүрээнд “Мэдээллийн технологийн салбарт төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжиж, “Чөлөөлье” санаачилгаар чөдрийг тайлах шаардлагатай. Төр хөгжүүлэгч биш, зохицуулагч байя. Сөргөлдөгч биш дэд бүтэц бүрдүүлэгч байснаар хувийн хэвшил үйлчилгээний шийдэл, хэрэглэгчийн туршлага, инновац, автоматжуулалтыг бий болгодог дэлхийн жишигт нийцүүлнэ” хэмээгээд энэ салбарт тулгамдаж буй онцлох ЗУРГААН асуудлыг бодлогоор шийдвэрлэж, дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.


Мөн Ерөнхий сайдын зүгээс салбарын сайд Ч.Номинг бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. 

Түүнчлэн ЦХИХХ-ны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын зүгээс хоёр чиглэл өгч байна гэж хүлээн авч байна. Нэгдүгээрт Мэдээлэл технологийн салбарын эдийн засагжуулах, энэ салбарыг эдийн засаг төвтэй болгох чиглэлд илүү анхаарч ажиллана.Хоёрдугаарт Манай төр маш сайн цахимжсан тиймээс бид цахим засаглалыг бий болгоход илүү анхаарах ёстой бөгөөд цахим ур чадвартай иргэд, төрийн албан хаагчид, цаашлаад хүүхдүүдийг бэлдэж мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаад яаж цахим засаглалтай улс болох ажлыг хүлээн авч байна” гэлээ.

Түүнчлэн салбарын сайдын зүгээс цаашдаа IA ашиглаад төв азийн бүсдээ ногоон эрчим хүчинд суурилсан дата төвүүдийг бүтээх боломжтой бөгөөд дата төвүүдээ байгуулж чадвал өгөгдлийн зах зээлд оролцох боломжтой гэж үзжээ. Мөн нөгөө талдаа Монгол бизнесүүдээ олон улсын зах зээлд гаргах чиглэлд анхаарч ажиллахаас гадна энэ чиглэлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэхэд төвлөрч ажиллах юм байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21