УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө

Р.Ханджав
2026/04/21

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, тус зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус байгууллагын гол чиг үүрэг болох төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн цахим системийг баяжуулалтад томоохон шинэчлэл хийж, энэ хүрээнд  2025 оноос төрийн албан хаагч бүр нэгдсэн мэдээллийн санруу нэвтэрч, цахим хувийн хэрэгтэйгээ танилцаж, холбогдох мэдээллээ үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг болсон гэв. 2025 оны улсын нэгдсэн тоо бүртгэлээр 4330 төрийн байгууллагад 213611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ажиллах хүчний 14.5, нийт хүн амын 6.0 хувийг бүрдүүлж  байна гэв. Гэхдээ 2024 онтой харьцуулахад албан хаагчдын тоо 5.9 хувиар буурсан гэж  байлаа.  


Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 28 удаа  нэмэлт, өөрчлөлт орсны дийлэнх хувь нь албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний өөрчлөлттэй холбоотой гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдаад цаашид энэ асуудлыг нэг мөр цэгцлэх, сургалт болон төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хуульчилж, батлан мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хөндөж, тулгамдсан асуудлуудынхаа гарц, шийдлийн талаар санал хэлсэн. 


Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монголчууд төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай гэж ерөөдөг ард түмэн. Гэсэн хэдий ч сүүлийн үед төрд итгэх ард түмний итгэл сулраад байна. Энэ бүхэн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж тангараг өргөн зүтгэдэг албан хаагчдын ёс зүй, хандлага, чадвар, мэдлэг боловсрол, туршлагатай холбоотой. Иймд Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл энэ асуудалд онцгой анхаарч, бодитой дүгнэлт хийж, Монгол Улсын төрийн албанд бодлогын томоохон цогц шинэчлэл хийх цаг болсон гэв.




Нөгөөтээгүүр, төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэчлэлийг эрчимжүүлж, үүнтэй уялдуулан цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуульд бодлогын шинэчлэл хийхэд чиглэсэн санал боловсруулах чиглэлийг Төрийн албаны зөвлөлд өгөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 8 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 18 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 19 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 20 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21