Хууль зүй, дотод хэргийн сайд Х С.Амарсайхан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзлаа

Р.Ханджав
2026/04/20

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд, ажлын албаныхантай уулзаж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийн ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, ШЕЗ, ХЗДХЯ-ны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, нээлттэй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын иргэн бүр Шударга шүүхээр шүүлгэх эрхтэйг дурдаж, шүүгчийн ажлын ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь ажлын бүтээмжид нөлөөлж байгааг онцоллоо.

Тухайлбал Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны нийт 88 шүүхэд 499 шүүгч, 1713 захиргааны ажилтан ажиллаж байна. 2025 оны байдлаар захиргааны хэргийн анхан шатны 75 шүүгчид дунджаар 28.2 хэрэг ногдож байгаа бол нийслэлд нэг шүүгчид 44 хэрэг, зарим аймаг орон нутагт нэг шүүгчид 8 хэрэг ногдож, ажлын ачаалал харилцан адилгүй байна.

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд хууль шүүхийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогоор дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, баригдаж эхэлсэн шүүхийн байруудыг ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Цахим шүүх 2.0” цөм системийг хэрэгжүүлж эхэлсэн.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хууль, шүүхийн байгууллагуудын хооронд цаасан хэлбэрээр солилцдог мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, систем хооронд интеграци хийх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж ажиллана гэдгээ илэрхийллээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын сайдын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсад шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг сайжруулах, иргэдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч хамтран ажиллахаа тодотгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21