Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Р.Ханджав
17 минутын өмнө

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 17 минутын өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУ… Өчигдөр
Нийслэлийн 408 өрхийг нарны эрчим хүч, 31 уурын зуухыг хийн болон цахи… Өчигдөр
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгч… Өчигдөр
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна Өчигдөр
МАН-ын бүлэг Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэнэ 2026/11/02
АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ 2026/11/01
ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨ… 2026/10/30
Ч.НОМИН: ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн нэ… 2026/10/30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай … 2026/10/29
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НА… 2026/10/29
Хүүхэд үзэхийг хориглосон контентыг цахим сүлжээнээс найман цагийн дот… 2026/10/29
1000 сэтгүүлчийн форум маргааш болно 2026/10/29
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/29
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зү… 2026/10/29
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 2026/10/28
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28