Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн барьж байгаа 600 МВт-ын цахилгаан станцын II үе шатны 300 МВт-ын төсөл, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Ө.Шижирийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2026 оны 31 дүгээр тогтоолын дагуу хийсэн судалгааны үр дүн, “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явц, Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх байгаа ажил, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхцөл байдал, Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр товложээ