Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Р.Ханджав
2026/10/20

 Монгол Улсын Ерөнхийлөгч У,Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааг 2024 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Мөн айлчлалын хүрээнд “Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулж байгаа нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21