ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Р.Ханджав
2026/10/17

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлд шинээр барьж буй 240.3 километр авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус авто зам нь Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжиж буй чухал хэсэг бөгөөд уг зам ашиглалтад орсноор нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл сайжирч, тээвэрчдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох яам, байгууллагын удирдлагууд, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын Засаг дарга нар оролцлоо.
Энэ үеэр Гашуунсухайт хилийн боомтоор импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалыг нэвтрүүлэх, тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, бодлогын түвшинд анхаарч ажиллахаа албаныхан хэллээ. 
Ийнхүү Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үе шаттайгаар урагшилж, экспортын тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах, тээвэрчдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодит ахиц гарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21