ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

Р.Ханджав
2026/10/17

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ /2026.10.17/ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцав. 

2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ. 

Жилд 400,000 тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймгийн хэрэгцээг хангаж, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ жилээс ОХУ-д цемент экспортолж эхэлжээ. Жилдээ 100,000 тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцуулаад Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  

“Ховд эко цемент” нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг Монгол Улсын анхны үйлдвэр болсон байна.  Найман МВт нарны цахилгаан станцтай болж, жилийн хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж, нарын хавтан суурилуулжээ. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах давуу тал болж байна. Удахгүй батарей хуримтлууртай болох ажээ. Үр дүнд нь үйлдвэрийн эрчим хүчний зардал буурч, барилгын материалын үйлдвэрлэл өргөжинө. Мөн илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх асуудлыг төрийн байгууллагууд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Ерөнхий сайд баялаг бүтээгчдээ бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, тулгарч буй асуудлыг нь дүрэм, журмын дагуу  шуурхай шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21