"Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй

Р.Ханджав
2026/10/15

Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Сэтгүүлч Т.Шинэбаяр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулагдсанаасаа хойш хуурай өлсгөлөн зарлаад 80 гаруй цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал хэлэв. Тэрбээр, "Нийтийн албан тушаалтай сэтгүүлч Ч.Шинэбаяр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхдаа эсвэл хувийн харилцааны шинжтэй уулзаж, ярилцаж байхдаа таарамжгүй харилцаа үүссэний улмаас Эрүүгийн гэмт хэрэгт татагдсан байна уу гэдгийг шалгуулахаар Хүний эрхийн дэд хороонд хандаж, анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Сэтгүүлч Ч.Шинэбаярын хувьд 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс хойш хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж байна. Сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчил нийтэд ил болж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хуулийн сайжруулалт, хууль зүйн хамгаалалт дутмаг байгаагаас болж үүнтэй ижил олон хүн эрх нь зөрчигдөж байгаа.

Т.Шинэбаярын холбогдсон хэргийн тухайд, Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан "нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татсан.

Энэ зүйл анги нь 2015 оны хуульд шинээр оруулж ирсэн зүйл анги байгаа. Тиймээс энэ зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй. Яг энэ тохиолдолтой адилхан иргэн нийтийн албан тушаалтанд санал шүүмжлэлтэй хандах, шаардлага тавих нөхцөл байдал үүслээ гэж бодоход тухайн нийтийн албан тушаалтан гомдол гаргалаа гэж бодоход Т.Шинэбаяр сэтгүүлчтэй адилхан эрүүгийн холбогдогчоор татагдах бодит нөхцөл байдал үүслээ. Тиймээс энэ асуудалд хууль тогтоогчид анхаарлаа хандуулах шаардлагатай.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд "Заналхийлэх" гэдэг зүйл анги бий. Мөн 23.7 дугаар зүйлд "нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэсэн зүйл анги байгаа. Тэгэхээр иргэн хоорондоо бие, биеэ заналхийлвэл бага ялтай. Харин албан тушаалтныг заналхийлсэн үйлдэлд ногдуулах торгууль болон хорих ялын бодлого даруй 10 дахин их байгаа нь хууль тогтоомжийн хувьд оновчгүй, бодит амьдралд нийцэхгүй зохицуулалт болсон гэж үзэж байна" гэлээ.

Мөн Т.Шинэбаярыг хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг баривчилж, баривчилгааг 30 хоног сунгасан. Тодруулбал, Прокурорын санал болон дүүргийн хялбар ажиллагааны шүүхийн захирамжаар "энэ хүн нотлох баримтыг устгаж магадгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй" гэсэн үндэслэлээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Гэтэл түүний гар утас, эд зүйлсийг хураан авч, орон байранд нь үзлэг хийсэн.

Үүнээс хойш тав хоног өнгөрч, шаардлагатай ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад үргэлжлүүлэн хорьж байгаа нь иргэний эрхийг зөрчиж, халдашгүй байдалд шууд халдаж байна гэдгийг хэлэв.

Иймээс Хорих 461 дүгээр анги дээр очиж сэтгүүлч Ч.Шинэбаяртай уулзах хүсэлтийг Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжинд уламжиллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21