ЕХ-ны улсуудад түр зорчих гадаад иргэдийн хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнийг бүртгэх систем энэ сараас үе шаттайгаар хэрэгжинэ

Р.Ханджав
Өчигдөр

Европын Холбоонд түр хугацаанд ирэх (90 хүртэл хоногийн богино хугацааны визтэй) гадаад иргэдийн хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнийг бүртгэх Entry/Exit System (EES) систем 2025 оны аравдугаар сарын 12-ноос үе шаттайгаар хэрэгжиж эхлэх бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас бүрэн хэмжээнд хэрэгжинэ.

Дээрх системийг Шенгений бүсийн Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швед, Швейцар улс орон нэвтрүүлнэ.

Эдгээрээс Бүгд Найрамдах Австри Улсын хэмжээнд юун түрүүнд Вена болон Зальцбург хотын олон улсын нисэх онгоцны буудалд Нэвтрэх/Гарах EES системийг нэвтрүүлэхээр болсон байна.

Гэхдээ Австри Улсад оршин суух эрхтэй, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг урт хугацааны үндэсний "D" визтэй иргэд Нэвтрэх/Гарах EES бүртгэлийн системд бүртгүүлэх шаардлагагүй юм.

БҮРТГЭЛИЙН ДАРААЛАЛ

Гадаадын иргэд нисэх онгоцны буудалд газардсаны дараа хилийн ажилтнуудын тусламжтайгаар өөртөө үйлчлэх киоск машинд биеийн давхцахгүй өгөгдөл (гэрэл зураг, хурууны хээ) болон бусад мэдээлэл бүртгүүлнэ. 12-оос доош настай хүүхдийн хурууны хээ авахгүй. Биеийн давхцахгүй өгөгдөл бүртгүүлэхээс татгалзсан иргэдийг нэвтрүүлэхгүй

Өөртөө үйлчлэх киоск машинд бүртгэлээ хийлгэсний дараа хил хамгаалах эрх бүхий байгууллагын ажилтан системд бүртгэгдсэн мэдээллийг шалгаж, хилээр нэвтрүүлэх эсэх шийдвэр гаргаж, бүртгэл хөтөлнө.

АНХААРУУЛГА

Европын Холбоо, Шенгений бүсэд байх хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг албадан гаргах, торгууль ногдуулах, саатуулах, цаашид ЕХ-нд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх бөгөөд цагдаагийн байгууллага, ажилтнууд тус системийн нэгдсэн санд нэвтэрч, давхар хяналт тавих үүрэг гүйцэтгэнэ.

Энэхүү бүртгэлийн систем хэрэгжиж эхэлснээр нисэх онгоцны буудалд өнгөрөөх хугацаа нэмэгдэх тул Шенгений бүсийн улс уруу аялах, дамжин өнгөрөх иргэд нисэх онгоцны буудалд зарцуулах хугацааг нэмж тооцоолох шаардлагатай болж буйг анхаарна уу.

Нэвтрэх/Гарах EES систем нь нэгдсэн мэдээллийн сантай тул Шенгений бүсийн бүх улс орны хилийн боомтод гадаад иргэдийн нэвтэрсэн, гарсан бүртгэлийг хянах боломжтой.

Иймд:

  • Хугацаа хэтрүүлсэн иргэд нэг улсын хилээр нэвтэрч, өөр улсын хилээр “хар тамга” даруулахгүй гарах боломжгүй.
  • Хуурамч бичиг баримтаар Европын Холбоо, Шенгений бүсийн хилээр нэвтрэх боломжгүй.
  • Хүчинтэй бичиг баримтаа өөр иргэнд ашиглуулбал цаашид өөрийн биеэр Европын Холбоонд нэвтрэх боломжгүй болохыг анхаарна уу.

ЗӨВЛӨМЖ

Нэвтрэх/Гарах EES бүртгэлийн системд бүртгүүлснээр Европын Холбоонд нийт байсан болон байж болох хугацааг тус системийн цахим хуудсан дахь тооцоолуур ашиглан хянах боломжтой. Доорх линкээр орж тус системийн цахим хуудастай энд дарж танилцана уу:

Визийн дагуу хугацаа хэтрүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хилийн ажилтан, цагдаагийн байгууллагад хандаж, систем дэх мэдээллийг засварлах боломжтой байна. Жишээлбэл ноцтой гэмтлээс шалтгаалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зэрэг шалтгааныг харгалзан үзэх боломжтой.

Нэвтрэх/Гарах системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.bmi.gv.at/.../Entry_Exit_System/start.aspx


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 10 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02