Леброн Жэймсийн зарласан шийдвэр нь Hennessy коньякийн зар сурталчилгаа байв

Р.Ханджав
2025/10/08

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-гийн нэрт тамирчин Леброн Жэймс өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Decision" буюу шийдвэрээ зарлана гэж мэдэгдсэн нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байв.

Тэрбээр 2010 онд "Майами Хит" багийг сонгосноо ESPN телевизийн сувгаар дамжуулан олонд шийдвэрээ танилцуулсан нь хожим "Decision" нэрээр түүхэнд үлдсэн юм.

Энэ удаад бүх шийдвэрийн эцсийнх нь гэх утгатай зар тараасан нь тун удахгүй 41 нас хүрэх түүнийг зодог тайлах шийдвэрээ зарлах нь гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд үүссэн.

Гэвч түүний шийдвэр нь спортын бус харин коньякийн зар сурталчилгаа болох нь тодорхой болжээ.

 

Тодруулбал Hennessy брэнд түүний нэрээр нэрлэгдсэн тусгай савлагаатай коньякийг худалдаанд гаргахаар болсон байна. 

Спорт сонирхогчдын хувьд энэ жил Лэброны сүүлийн улирал байж магадгүй гэсэн хүлээлт үүсээд буй. Үүнээс шалтгаалан "Лос Анжелес Лэйкерс" багийн улирлын тасалбарын үнэ огцом өссөн. Ялангуяа дээрх шийдвэрийнхээ талаар цахим хуудсандаа зар тарааснаас хойш улирлын тоглолтын тасалбарын эрэлт эрс нэмэгдсэн байна.

"Лэйкерс"-ийн ирэх улирлын тасалбарын дундаж үнэ 431 ам.доллар. Түүний хуучин баг болох "Кливлэнд"-тэй хийх тоглолтын хамгийн хямд тасалбар нь 463 "ногоон"-д хүрчээ.

 

Эх сурвалж: USA Today


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21