“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Р.Ханджав
2025/10/08

???? “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд УИХ-ын Тамгын Газар, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Өсвөр үеийнхний хөгжил оролцоог дэмждэг, үндэсний хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хөтөлбөрт ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой.

????ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ?

  • Парламентын боловсрол, хүний эрхийн талаар;
  • Аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар;
  • Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар;
  • Багаар ажиллах ур чадварт суралцах;
  • Нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох;

???? ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

2025.10.12-ны өдрийн 23:00 цагаас өмнө дараах холбоосоор орж бүртгүүлнэ.

???? Бүртгэлийн холбоос: forms.gle/n6XWKKNYonMMDMRG9

Онлайн анкет нь дараах хэсэгтэй:

  1. Хувийн мэдээллийн хэсэг
  2. Видео бичлэг - Сэдэв: Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж /хугацаа 2-3 минут/
  3. Эсээ - Сэдэв: Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо /үгийн тоо: 500-700/
  4. Анги удирдсан багшийн батлан даалт
  5. Нэр дэвшигч сурагчид өөрийг нь дэмжсэн 50 сурагчийн гарын үсгийг маягтын дагуу цуглуулна.

???? ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Энэ жил хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орсон бөгөөд хөтөлбөрийн оролцогчдыг орон даяар мессэж санал хураалтаар шалгаруулна. Тодруулбал мандатын тоогоор харьяа аймаг, дүүрэгтээ хамгийн олон санал авсан нийт 126 оролцогчийг шалгаруулах юм. Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт нэр дэвшигч сурагчдын танилцуулга, мэдээлэл болон санал хураалтын явц нь “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сошиал хаягууд болон ikon.mn сайт дээр байрших болно.

Уншигч та санал хураалтад оролцохыг хүсвэл өөрийн аймаг, дүүрэгт нэр дэвшиж буй сурагчийн хувийн дугаарыг тусгай дугаарт илгээн саналаа өгөх боломжтой.

???? Дэлгэрэнгүй мэдээллийг: “Өсвөрийн Парламент хөтөлбөр” фейсбүүк хуудаснаас аваарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21