Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Р.Ханджав
12 цагийн өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар уулзалт хийлээ.

Уулзалтаар, СОР17 бага хурлын үеэр байгуулсан Санамж бичгийн үр дүн, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл, хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийг хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улс сэрүүн цаг агаар, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талд тулгуурлан олон улсын дата төвийн гол бүс болж хөгжих боломжтой.

Ингэхдээ, 

-Үндэсний хиймэл оюуны тогтолцоо бий болгох

-Олон улсын дата төвүүдийг байгуулахад бодлогын түвшинд анхаарч ажиллах бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс

-Өгөгдлийн халдашгүй байдал

-Эрчим хүчний тогтвортой, найдвартай хангамж

-Сүлжээний холболтын найдвартай байдал гэсэн шаардлага тавьж буйг уулзалтаар онцлов. 

Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсантай уялдуулан боловсруулсан бодлого, стратегийн хүрээг улсын бодлого төлөвлөлтөд тусгах, Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлуулах талаар ярилцлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дата төвийн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг онцолж, чөлөөт бүсүүдэд түшиглэсэн дата төвүүдийг хөгжүүлэх, сүлжээ, харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн.  Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Алсын хараа-2050 болон Хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгаж дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.  Уулзалтын үр дүнд, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21