МОНГОЛ УЛС НОГООН, ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ДАТА ТӨВИЙН ХӨГЖЛИЙГ УРАГШЛУУЛАХ 10 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Р.Ханджав
Өчигдөр

Монгол Улс UNCCD COP17-ын хүрээнд ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны тооцооллын дараагийн үеийн тооцооллын дэд бүтцийн хамтын ажиллагааг урагшлуулах нийт 10 санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр санамж бичигт Монгол Улс, АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапур улсын байгууллага, компаниуд болон Азийн хөгжлийн банк оролцож, ногоон дата төвийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны технологи, дижитал шилжилт, судалгаа, хөгжүүлэлт болон холбогдох дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааны хүрээг бүрдүүлэв.

Нийт 10 санамж бичиг нь ойролцоогоор 863 МВт-ын дата төв болон холбогдох дэд бүтцийн хүчин чадлыг хамарсан төслийн багцыг бүрдүүлж байна. Төслийн багцын урьдчилсан хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 36.6 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс 16.5 тэрбум ам.доллар орчим нь Монгол Улсад шууд оруулах хөрөнгө оруулалт байхаар тооцоолж байна.

Эдгээр санамж бичиг нь эрчим хүч, технологи, дэд бүтэц, санхүүжилтийн чиглэлээр олон улсын болон дотоодын түншүүдийг нэгтгэж, төслийн боловсруулалт, техник, арилжааны үнэлгээ, санхүүжилт болон хэрэгжилтийг урагшлуулах хамтын ажиллагааны хүрээг бүрдүүлж байна.

Эдгээр санамж бичгүүд нь Монгол Улсын ногоон, хиймэл оюунд суурилсан дата төвийн экосистемд дотоодын болон олон улсын зах зээлийн сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Монгол Улс сэрүүн уур амьсгал, эрчим хүч, газар нутгийн давуу талаа дижитал эдийн засгийн шинэ үнэ цэн болгон хувиргахыг зорьж, хөрөнгө оруулалт болон төслийн санхүүжих чадварыг дэмжих одоо хэрэгжиж буй арга хэмжээн дээр нэмэлтээр хөрөнгө оруулагчдад илүү тодорхой, үнэ цэнтэй орчин бүрдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг боловсруулж байна.

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БОДЛОГО, ДЭД БҮТЦЭЭР ДЭМЖИНЭ

Засгийн газрын зорилго нь бүх дата төвийг төрөөс барьж, ажиллуулах бус, харин дотоодын аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, хөгжлийн санхүүгийн байгууллагууд Монгол Улсад дата төв, хиймэл оюуны тооцоолол, сэргээгдэх эрчим хүч болон дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Эдгээр санамж бичиг нь “Өгөгдлийн тухай хууль”-ийн төсөл болон “Sovereign by Design”  статегийн хүрээг багтаасан Монгол Улсын бодлогын чиглэлтэй уялдана. Тус хүрээ нь Эрчим хүчний бие даасан байдал, Сүлжээний бие даасан байдал, Хууль, эрх зүйн бие даасан байдал гэсэн гурван тулгуурт үндэслэж, Монгол Улсын ногоон хиймэл оюун, дата төвийн экосистемд аюулгүй, тэсвэртэй суурь архитектур бүрдүүлэх зорилготой.

24 САРЫН ДОТОР ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ БОЛОМЖ

Төлөвлөж буй төслүүд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц болон тусгай зориулалтын эрчим хүчний дэд бүтцэд түшиглэх боломжтой. Хувийн хэвшлийн хосолсон эх үүсвэрийн төслүүд шинээр хэрэгжих дата төвийн төслүүдийг 24 сарын дотор эрчим хүчээр хангах боломж бүрдүүлж, шинээр байгуулах тусгай зориулалтын эх үүсвэрийн цахилгааны өртгийг 1 кВт.цаг тутамд ойролцоогоор 3-5 америк цент байхаар тооцож байна. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэр болон дата төвийн бүтээн байгуулалтыг зэрэг урагшлуулах боломжтой.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэхдээ:  “Өнөөдрийн гол зорилго бол зөв түншүүдийг нэг ширээнд суулгах явдал. Эдгээр санамж бичгүүд нь Монгол Улсын ногоон дата төв, тооцооллын дэд бүтэц байгуулах боломж, мөн сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Одоо бидний анхаарах зүйл бол сонирхлыг бодит хэрэгжилт болгох - санхүүжилт татах чадвартай төслүүдийг хамтран хөгжүүлж, урт хугацааны хөрөнгө оруулалтын нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.”

Монгол Улс COP17 арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд, хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, санхүүжилт татах чадвартай бодит төсөл, урт хугацааны хөрөнгө оруулалт болгон хувиргахад анхаарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21