COP17 хурлын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ

Р.Ханджав
2026/08/24

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дээд түвшний уулзалт 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо эхэлнэ.

Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон олон улсын байгууллага, улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцоно.

Мөн дэлхийн улс төр, тогтвортой хөгжлийн салбарт манлайлан ажиллаж ирсэн нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж байна. Тухайлбал,

·      НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Бан Ги Мүн

·      Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин

·      Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан, UNCCD-ийн Газрын элч Тарья Халонен

·      Бүгд Найрамдах Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада

·      Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд асан Жигми Ёзер Тинлей

·      НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен

·      НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбах

·      Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стиелл

·      Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Астрид Шомакер

·      UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Ибрахим Тио

·      Дэлхийн банкны группийн “Planet” чиглэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Гуанжэ Чэнь нар оролцоно.

Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног дэлхийн улс төр, НҮБ болон олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчдийн оролцоотойгоор эхэлж, Улаанбаатар хот газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хэмжээний бодлогын яриа хэлэлцээний төв болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21