Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/08/21

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.21/ Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат нараас Эдийн засгийн тусгай бүсийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг 2002 онд баталж, 2015 онд улс орны хөгжлийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн уг хуулийг шинэчлэн найруулсан байна.

Хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрч, үе үеийн Засгийн газруудаас чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан хэдий ч  үйл ажиллагаа нь хүлээсэн үр дүнд хүрээгүй байгаа аж.


Монгол Улс нь улс төрийн засаглалын хувьд гадны шууд хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүхий ардчилсан тогтолцоотой, Төв Азийн бүс нутагт хараахан бий болоогүй байгаа санхүүгийн чөлөөт бүс байгуулахад байршлын хувьд хамгийн тохиромжтой бөгөөд энэ бүс нутагт санхүүгийн чөлөөт бүсийн орон зай, хэрэгцээ байгаа аж. Байршлын давуу байдлаа ашиглан бүс нутагтаа тээвэр логистик, ачаа тээврийн зангилаа төв болох, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбараа тэтгэх хөрөнгө оруулалтын гол хөшүүрэг нь санхүүгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын санхүүгийн төв болох зорилтыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн тууштай бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэгдмэл зохион байгуулалттай байх шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 16 гишүүнээс Чөлөөт бүсийн тухай хуулийг Эдийн засгийн тусгай бүсийн тухай гэж өөрчилж, бүх төрлийн чөлөөт бүсэд үйлчлэх боломжтой эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.


Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, чөлөөт бүсийн тусгай дэглэмийг тодорхойлох асуудал нь хууль зүйн хувьд тодорхойгүй хэвээр байгаа тул чөлөөт бүсийн төрөл, хэлбэр, тусгай дэглэмийн талаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ. Мөн олон улсад эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс гэсэн үндсэн төрлүүдэд ангилдаг тул энэ хүрээнд чөлөөт бүсүүдийг төрөлжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн тусгай бүс байгуулах эрхийг хуулиар өгөх зохицуулалтыг тусгахын зэрэгцээ чөлөөт бүсэд зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, тухайн чиглэлд хамаарах тусгай, энгийн зөвшөөрлийг цахимаар, богино хугацаанд шийдвэрлэх эрхийг Засгийн газрын холбогдох сайдад хуулиар өгч, шийдвэрлэх журмыг төсөлд тусгажээ.


Мөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэл, хөрөнгө оруулалт, гадаадаас ажиллах хүчний мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох асуудлыг хуульчилж, чөлөөт бүсийн аливаа үйл ажиллагааг шуурхай, ил тод болгож, хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21