СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ

Р.Ханджав
2026/08/10

 Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ.

Хуралд оролцох төлөөлөгчдөд зориулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тэдний байрлах зочид буудлыг холбосон 5 чиглэлд 60 автобус энэ сарын 13-наас үйлчилнэ. Мөн хурлын үндсэн байршил хүртэл 35 зочид буудлаас 17 чиглэлд нийтийн тээврийн 100 автобус өглөөний 6:00 цагаас оройн 20:30 цаг хүртэл үйлчилнэ. Оролцогчид хурлын бүртгэлийн мандатаараа үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Үүний зэрэгцээ олон улсын нисэх буудлаас нийслэл рүү цаг тутам үйлчилдэг нийтийн тээврийн 2 чиглэлийн төлбөртэй үйлчилгээ хэвээр үргэлжлэхийг МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр ЗТЯ-ны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан мэдээлэв.

Хурлын өдрүүдэд олон улсын худалдааны Нарантуул, Дүнжингарав орчмын зарим авто замын хөдөлгөөнийг түр зохицуулахтай холбоотой тухайн бүсэд зорчих иргэд, худалдааны төвийн ажилтнуудад зориулж нийтийн тээврийн 2 чиглэлд богино эргэлтийн автобус үйлчилнэ. Тодруулбал, Нарантуул, Дүнжингарав, Шинэ зуун айл худалдааны төв, Их монгол гудамж орчмын авто замын хөдөлгөөн болон Дүнжингарав худалдааны төвийн 1500, Нарантуул захын 2000 орчим авто зогсоолыг хаана. 

Энэ үеэр болон хурлын бэлтгэл, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг харгалзан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарласан бүсчлэлгүйгээр зорчино. Энэ хязгаарлалт нь нийтийн тээвэр, цагдаа, түргэн тусламж, онцгой байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын авто машинд үйлчлэхгүй. Харин есдүгээр сарын нэгэнд бүх тээврийн хэрэгсэл авто машины дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох юм. 

СОР17 хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлтийн тухай хэлэлцэх бөгөөд одоогоор дэлхийн 190 гаруй орны 6000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүнээс өндөр дээд түвшний 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирэх ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21