УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

Р.Ханджав
2026/08/07

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон нийтэдмэдээлэл өгч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр (2026.08.07) "Нээлттэй парламент" танхимд ажиллаж, 22 иргэнтэй уулзлаа.


Тэрбээр Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны талаар иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг сонсов. Өнөөдрийн уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь ахмад настан байсан бөгөөд тэдэнд зориулсан эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих үйл ажиллагаа, асрах үйлчилгээний хэрэгцээ шаардлага өндөр байгааг хэлж байлаа. Тухайлбал, иргэн Х.Цэрэндорж сэтгэл зүйчдийн ажлын байрны хүртээмжийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг тодруулсан юм. Хууль санаачлагчийн зүгээсахмад настны асрах үйлчилгээний тогтолцоонд сэтгэл зүйн үйлчилгээ чухал байр суурь эзэлдгийг онцлоодхуулийн төсөлд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан гэв.



Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа эдийн засгийн тогтвортой байдал, тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудал, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн бодлого зэрэг иргэдийн тавьсан асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. 


Иргэн М.Энхбатын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу гэм буруутай этгээдээс хохирлоо барагдуулахад хүндрэл, чирэгдэл гардагтай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар саналаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ чиглэлээр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана гэлээ.



Түүнчлэн иргэн Ц.Мөнхжаргал боловсролын тогтолцоог технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан шинэчлэх талаар санал, бодлоохуваалцсан бол иргэн Г.Гэрэлмаа иргэдийн санал хүсэлтийг сонсох нээлттэй уулзалтын танхимтай болсонд баяртай буйгаа тэмдэглээд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалалт, хүүхдийн хөгжлийн чиглэлд төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэхшаардлагатайг онцлон дурдав.


Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа иргэдийн дуу хоолой бол бодлого, шийдвэрийн чухал үндэс гэдгийг онцлоод салбарын бодлого, хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлж, бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21