Монгол Улсын Их Хурлын 2027 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Р.Ханджав
2026/08/07

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2027 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд, иргэд, төрийн бус байгууллагын 30 орчим оролцогч оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга Ц.Болормаа УИХ-ын стратеги төлөвлөгөө, түүний хүрээнд УИХ-аас 2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл хүргэлээ.

Таван зорилго, 16 зорилт бүхий УИХ-ын стратеги төлөвлөгөөнд дөрвөн үнэт зүйлсийг тодорхойлсон хэмээгээд, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ил тод, нээлттэй, хүртээмжтэй, иргэдийн оролцоог хангасан ёс зүйтэй парламент болохоор зорьсон гэдгийг тодотгосон.

2027 оны парламентын иргэд, олон нийтийн оролцоог бодитоор хангасан, эргэх холбоотой байх үндсэн зорилтыг дэвшүүлж ажиллаж байгааг тэрбээр тодотгоод,  “Нээлттэй парламент”-ын хүрээнд хийж хэрэгжүүлж буй, хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Дараа нь Санхүү, хангамжийн хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн 2027 оны төсвийн төслийг боловсруулсан үндэслэл, баримталсан зарчмуудыг танилцуулсан. Тэрбээр УИХ-ын үйл ажиллагааны зардлын төсөв, 2027 оны төсвийн төсөлд тусгасан саналууд, төсвийн хязгаарын талаар мэдээлэл өгч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2027 оны төсвийн төсөл, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга Э.Цэнгүүн тус хүрээлэнгийн 2027 оны төсвийн төслийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн.

Төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийг төлөөлөн “Иргэн та хүч” залуусын нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат, “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа, “Хос ёс” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга М.Ганхөлөг, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, “Сод шийдэл академи” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнжаргал нар нар оролцож, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа, иргэдийн мэдэх эрхийг ханган УИХ-ын ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хүргэж буйд талархаж байгаагаа илэрхийлээд, мэдээлэл авч буй ч саналаа төсвийн төсөлд тусгах боломжгүй байгааг анхаарч ажиллахыг хүссэн. Тэрбээр иргэдийн саналыг тусгахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хүүхэд залуус, иргэдийн парламентын боловсролыг дэмжих чиглэлээр төсөвт ямар ажлыг тусгасан талаар лавлаж мэдээлэл авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21