УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Нээлттэй парламент" танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа

Р.Ханджав
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байрлах "Нээлттэй парламент" танхимд өнөөдөр (2026.08.06) Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.   Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан уг танхимд иргэд, Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, хууль тогтоомж, төрийн бодлого, нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.

Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд малын бэлчээр ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ахмад настанд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бодитой нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал, хүсэлтээ уламжиллаа.

Мөн энэ үеэр Улс төр судлаач Д.Оргил "Нээлттэй парламент" танхимд зочлон, Монгол Улсын ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаарх олон улсын судалгааны ажлын талаар гишүүнд танилцуулж, санал солилцов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл иргэдийн тулгамдаж буй асуудлыг сонсож, холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгсний зэрэгцээ санал, хүсэлтийг эрх бүхий байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр, "Нээлттэй парламент" танхим нь хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал, санаачилгыг нэгтгэн бүрдүүлэх үр дүнтэй суваг болж байгааг онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун а… 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих… 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засг… 1 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын 2027 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүл… 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Нээлттэй парламент" танхимд ажиллаж, иргэдтэ… 1 цагийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь ай… 21 цагийн өмнө
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа Өчигдөр
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно Өчигдөр
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй Өчигдөр
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад то… Өчигдөр
Засгийн газар хуралдаж байна 2026/08/05
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/08/04
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах болом… 2026/08/03
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа 2026/08/03
Шатахууны нийлүүлэлт, нөөцийн асуудлаар Шуурхай штаб өнөөдөр хуралдана 2026/08/03
АИ-92 бензиний нийлүүлэлт үргэлжилж байна: Сүүлийн 3 өдөрт 76 вагон, 5… 2026/08/03
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо 2026/08/03
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 105 жилийн ой тохиож … 2026/07/31
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төв… 2026/07/31