OpenAI компани видео бүтээгч Sora 2 загвараа Sora сошиал медиа аппликэйшний хамт танилцууллаа

Р.Ханджав
2025/10/08

OpenAI компани өчигдөр хиймэл оюунаар аудио, видео контент бүтээдэг Sora 2 загвараа танилцуулжээ. Энэ нь өнгөрсөн онд танилцуулж байсан Sora загварын шинэ хувилбар юм байна.

Уг загвартайгаа цуг Sora нэртэй сошиал медиа аппликэйшнийг бас танилцуулжээ.

Энэхүү аппликэйшн нь хүмүүст өөрийн болон найзуудынхаа видео бичлэгийг төрөл бүрээр үүсгэж, ТикТок хэлбэрээр хоорондоо хуваалцах боломж олгодог юм байна.

Гэхдээ шинэ аппликэйшн нь “invite-only” буюу зөвхөн дотроос нь урьсан хүмүүст ашиглах эрх нээгддэг тул нийтийн хүртээл хараахан болоогүй байна.


OpenAI компани Sora 2 загварын тусламжтай бүтээсэн видео бичлэгүүдийн жишээг үзүүлжээ.

Тухайлбал үүсгэсэн дүрс бичлэгүүд нь физикийн хуулийг маш сайн дагасан тул өмнөхөөсөө илүү бодитой мэт харагдаж байгааг мэргэжилтнүүд магтаж байна.

“Өмнөх видео загварууд хэт хялбарчилсан байдаг тул текст промптыг биелүүлэхдээ биетүүдийг хувиргаж, бодит байдлыг гажуудуулдаг байсан. Жишээлбэл сагсны шийд рүү шидсэн бөмбөг алдсан ч аяндаа цагаригт ордог байсан. Харин Sora 2 загварт бөмбөг самбараас буцаж ойдог болсон” гэж OpenAI компанийн танилцуулгад бичжээ.

Sora аппликэйшн нь бас “cameo” гэж нэрлэдэг “өөрийгөө нэмэх” боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл Sora загвараар үүсгэсэн ямар ч дүрс бичлэгт өөрийгөө нэмэх боломжтой болжээ. Ингэхийн тулд өөрийгөө таниулах нэг удаагийн аудио болон видео бичлэгийг оруулахад л хангалттай гэнэ.

Sora аппликэйшний iOS хувилбар одоогоор АНУ, Канадын зах зээлд нээгдсэн бөгөөд удахгүй бусад улс орнуудыг нэмэх юм байна.

Хэдийгээр “invite-only” зарчимтай ч ChatGPT Pro хэрэглэгчид урилгагүйгээр ашиглах боломжтой ажээ.

 

Эх сурвалж: Tech Crunch


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 11 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 12 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 13 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21