Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ

Р.Ханджав
2026/07/30

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүчин төгөлдөр хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгдсэн эсэх талаарх мэдээллийг нэгтгэн, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /monitoring.parliament.mn/-гийн “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системд төвлөрүүлэх ажлыг 2026 оны 06 дугаар сард зохион байгуулсан байна. 


Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар болон төрийн бусад байгууллага хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг мэдээллийн нэгдсэн санд байршуулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр заасан байдаг. Энэ  хүрээнд “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагуудаас үнэлгээний тайлан, мэдээллийг авч нэгтгэжээ.

Тус дэд систем нь хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, хуулийн хэрэгжилттэй холбоотой судалгааны тайлан, үр дагаврын үнэлгээний явц болон хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн мэдээллийг ангилан эрэмбэлж, нэгтгэн дүн мэдээ гаргадаг.


Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан legalinfo.mn-д бүртгэлтэй нийт 937 хуулиас нийгмийн тодорхой харилцааг зохицуулж байгаа, байнгын үйлчлэлтэй 346 хуулийг ялган системд бүртгэсэн байна. Эдгээрээс үнэлгээ хийх хугацаа болоогүй 42 хууль, үнэлгээ хийх хугацаа нь болсон 304 хууль байгаа аж.

Үнэлгээ хийх хугацаа нь болсон 304 хуулиас 170 хуульд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн бол өнөөдрийн байдлаар 30 хуульд үнэлгээ хийж байгаа юм. Харин 104 хуульд үнэлгээ хийгээгүй байна.


Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3-т “хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж заасан байдаг ч үнэлгээ хийх шаардлагатай хуулиудын 34.2 хувд нь үнэлгээ хийгдээгүй байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагад хуулийн хэрэгжилтийн үнэлгээг цаг тухайд нь гүйцэтгэн, дүнг тухай бүр ирүүлэх чиглэлийг Улсын Их Хурлаас хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.


Ийнхүү хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний мэдээллийг monitoring.parliament.mn нэгдсэн санд төвлөрүүлснээр өмнө нь үнэлгээ хийгдсэн хуулиудыг тодорхойлох, үнэлгээний ажлыг давхардуулахгүй төлөвлөх, цаашид үнэлгээ хийх шаардлагатай хуулийг эрэмбэлэх, мөн хуульд заасан хугацаанд үнэлгээ хийгдэж буй эсэхэд тогтмол хяналт тавих нөхцөл бүрдэж байгаа юм.

Хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг нэг системд төвлөрүүлснээр Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод болон олон нийт хууль тогтоомжийн хэрэгжилт, үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах боломж бүрдэхээс гадна хууль тогтоомжийг боловсронгуй болгох шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн нэгдсэн сан болох ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21