Өвлийн амралтыг богиносгож, хичээлийн 7 хоногийн тоог хэвээр үлдээв

Р.Ханджав
2026/07/28

Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэ бүтэц нь 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөгдөх бөгөөд өмнөх гурван улирлын тогтолцоог халж, дөрвөн улиралтай болсноороо онцлог юм.

Өмнөх хичээлийн жилд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсан нь хэт урт, сурагчдын ачаалал их гэсэн шүүмжлэл дагуулж байв. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, багш, сурагчдын саналд үндэслэн хичээлийн жилийн бүтцийг шинэчилж, улирлын амралтыг жигд хуваарилахаар болсон байна.

ШИНЭ БҮТЦИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Шинэ журмаар хичээлийн жил дөрвөн улиралтай болно. Нэгдүгээр улирал есдүгээр сараас аравдугаар сар хүртэл, хоёрдугаар улирал арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл, гуравдугаар улирал нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл, дөрөвдүгээр улирал дөрөвдүгээр сараас тавдугаар сар болон зургадугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ.

Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног зохион байгуулах бөгөөд хот, хөдөөгийн сургуулийн хуваарь харилцан адилгүй байхаар төлөвлөжээ.

Нийслэлийн сургуулиудын хувьд эхний бие даалтын долоо хоног арванхоёрдугаар сарын дөрөв дахь долоо хоногт болж, үүний дараа өвлийн гурван долоо хоногийн амралт эхэлнэ. Харин хоёр дахь бие даалтын долоо хоног нь Цагаан сарын баярын үетэй давхцана.

Аймаг, сумын сургуулиудад мөн Цагаан сарын үеэр нэг удаагийн бие даалт зохион байгуулах бөгөөд хаврын улиралд мал төллөх үетэй уялдуулан хоёр дахь бие даалтын долоо хоногийг хийхээр төлөвлөсөн байна.

ӨВЛИЙН АМРАЛТЫГ БОГИНОСГОВ

Боловсролын яамны мэдээлснээр өмнө нь өвлийн амралт зургаан долоо хоног хүртэл үргэлжилдэг байсан нь хүүхдүүд удаан хугацаанд хичээлээс хөндийрөх, мэдсэн зүйлээ мартах, эцэг эхчүүд хүүхдээ харах асуудал үүсэх зэрэг хүндрэл дагуулдаг байжээ.

Харин шинэ бүтцээр нийслэлийн сурагчид бие даалтын долоо хоногийн дараа гурван долоо хоног амрах бөгөөд энэ хугацааг томуу, томуу төст өвчний тархалтын оргил үе, цаг агаарын нөхцөлтэй уялдуулан тогтоосон байна.

ЦАГААН САРЫН ҮЕЭР ӨВ УЛАМЖЛАЛАА СУДЛАХ БОЛОМЖТОЙ

Цагаан сарын долоо хоногт зохион байгуулах бие даалтын хүрээнд сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан монгол ахуй, өв соёл, уламжлалт ёс заншлаа судлах боломжтой. Аль ч бие даалтын ажлыг сурагчдад хэт ачаалал өгөхгүйгээр зохион байгуулахыг тушаалын хавсралтад тусгажээ.

ЗУНЫ АМРАЛТЫН ХУГАЦАА

Шинэ бүтэц хэрэгжсэнээр I-IV ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын сүүлээр эхэлнэ. Харин VI-XII ангийн сурагчид зургадугаар сарын хоёр дахь долоо хоногоос тус, т тус амарна.

Мөн багш нар наймдугаар сарын дунд үеэс ажилдаа орж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ илүү чанартай хангах боломж бүрдэхээр байгаа юм.

ХИЧЭЭЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ТОО ХЭВЭЭР

Шинэ бүтэц хэрэгжсэн ч хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаа өөрчлөгдөөгүй байна. Үүнд:

  • I-IV анги – 34 долоо хоног
  • VI-IX анги – 35 долоо хоног
  • X-XII анги – 36 долоо хоног
Хичээлийн жилийн 39, 40 дэх долоо хоногт сурагчдын жилийн эцсийн үнэлгээ, дүн гаргах ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 12 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 13 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21