“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа

Р.Ханджав
2026/07/23

“Аз жаргалтай 7 дугаар сар” уриан дор зохион байгуулагдаж буй АРА Фестиваль нь урлаг, соёлын арга хэмжээнээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 300 гаруй бизнес эрхлэгчийг хамруулсан “Архангайд бүтээв” бизнес форум-ыг амжилттай зохион байгууллаа.

Форум нь залуу бизнес эрхлэгчдэд мэдлэг, туршлага солилцох, бизнесийн шинэ санаа хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ түншлэл бий болгох, зах зээлээ тэлэх боломжийг бүрдүүлсэн онцлогтой арга хэмжээ болсон юм.

Тус форумын үеэр Төрийн банк бизнес эрхлэгчдэдсанхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ өсөлт, хөгжил, тогтвортой үйл ажиллагаанд нь хувь нэмэр оруулах зорилгоор бизнес эрхлэгчдэд дансны тусгай дугаарыг бэлэг болгон гардуулсан юм. 

Энэхүү үйлчилгээ нь харилцагч өөрийн хүссэн тоон хослолоор дансны дугаараа сонгон ашиглах боломжийг олгодог бөгөөд бизнес эрхлэгчдэд өөрийн онцлог, үнэ цэнийг илэрхийлсэн дансны дугаартай болох давуу талыг олгодог.

Төрийн банк нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгчид, гарааны бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийг бодитоор дэмжин ажиллаж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21