УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Р.Ханджав
2026/07/22

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоолын талаарх саналаа илэрхийлэх “Нээлттэй парламент” танхимыг 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ.

УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд нээсэн энэхүү танхимд өнөөдөр /2026.07.22/ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллах нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн үүрэг хэмээн тодотгосон.

Тэрбээр УИХ-ын хаврын чуулганаар баталсан Гэр бүлийн тухай хуулийн талаар танилцуулж, иргэдийн саналыг сонссон юм. УИХ-ын гишүүнтэй уулзсан иргэд  сургуулийн хүртээмж, хол газраас сургуульд явж буй захын хорооллын сурагчдын аюулгүй байдал, гудамж талбайн камержуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих, төр засагт иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөнөөс гадна УИХ-ын залуу гишүүдийн идэвх санаачилгын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Парламентын гишүүд иргэдтэйгээ шууд харилцах шинэ суваг бий болсонд иргэд ихэд талархаж буйг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дурдаад, сонгогчдын санал бодлыг сонсох уулзалтыг цаашид тогтмолзохион байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21