Ч.НОМИН: ДЭЛХИЙН ХИЙМЭЛ ОЮУНЫ ХУРАЛД ОРОЛЦОЖ, СТРАТЕГИЙН УУЛЗАЛТУУД ХИЙЛЭЭ

Р.Ханджав
2026/07/21

БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн хиймэл оюуны хурал (WAIC 2026)” болон “Дэлхийн хиймэл оюуны засаглалын дээд түвшний уулзалт”-д оролцлоо.

Энэ удаагийн хурлаар хиймэл оюуны аюулгүй байдал, улс орнуудын дижитал ялгааг арилгах болон хөгжиж буй орнуудад шинэ боломж олгох асуудлуудыг голчлон хэлэлцлээ. Тухайлбал, Шанхай хотод төвтэй "Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)" байгуулагдаж, хөгжиж буй орнуудад 5000 сургалтын квот олгохоор болсон нь манай салбарын залууст том боломж нээж байна.

Хурлын үеэр Монгол Улсын цахим реформыг эрчимжүүлэх дараах хоёр уулзалтыг хийж, хэлэлцээрүүдийг бодит ажил хэрэг болгохоор тогтлоо. Тухайлбал, 

Шинэ хөгжлийн банкны (NDB) Ерөнхийлөгч Дилма Руссеффтэй уулзаж, манай улсад дата төв болон хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урт хугацааны санхүүжилтийг шийдвэрлэх,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Александр Де Крүүтэй Монгол Улсад хариуцлагатай хиймэл оюуныг нэвтрүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх болон хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Уулзалтын төгсгөлд хоёр байгууллагын удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урьж, эдгээр стратегийн хэлэлцээрүүдийг бодит ажил хэрэг болгон үргэлжлүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21