Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Р.Ханджав
2026/07/20

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлааст Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Далангийн зам буюу Сэлбэ дэд төвөөс Хайлааст хүртэлх 960 метр авто замыг нийслэлийн Замын хөгжлийн газар, Хайлаастаас  Дарь эхийг холбосон 3.2 км замыг Дэлхийн банкны санхүүжилтээр барьж байна. Нийт 4.2 км иж бүрэн авто замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Зам ашиглалтад орсноор Долоон буудал чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал 40 хувиар буурах тооцоололтой. Улаанбаатар хотод барьж байгаа авто зам ус зайлуулах хоолойтой байх шаардлагатайгаас гадна явган хүний болон дугуйн замыг цогцоор нь гүйцэтгэсэн байна. Үүний дараа ашиглалтад хүлээж авна гэдэг шаардлагыг тавьж байна. Цаашид энэ жишгийн дагуу нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай хийдэг байх стандартыг мөрдөнө. 2023 оны үерээр энэхүү даланг давж ус орж ирсэн тохиолдол гарсан. Тиймээс үерийн хавтан бэхлэлтийн гүйцэтгэлд онцгой анхаарч байна” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалт, хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Хайлааст Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох энэхүү 960 метр авто зам нь долоон метр өргөн, хоёр талаараа явган хүний замтай, баруун талдаа далангийн хажуу налуугийн бэхэлгээтэй, зүүн талдаа гэрэлтүүлэгтэй. Хажуу налуугийн далангийн бэхэлгээ хийж дууссаныхаа дараа явган замынхаа хучилтыг хийнэ” гэв.

Харин Дэлхийн банкны санхүүжилтээр “Иж бүрэн гудамж, зам” бодлогын хүрээнд хэрэгжиж буй Хайлаастаас Дарь эхийг холбосон 3.2 км авто зам нь дөрвөн эгнээтэй бөгөөд явган хүний замтай, үерийн хамгаалалтын далантай юм. Зам дагуу байрласан шугам сүлжээг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21