"Мөнхөд орших Монгол" наадмын нээлт иргэдийг огшоолоо

Р.Ханджав
2026/07/11

 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

"Мөнхөд орших Монгол" сэдвийн дор болсон наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Төв цэнгэлдэхийн хүндэтгэлийн индэрт төрийн гурван өндөрлөгөөс гадна БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт заларснаас гадна "Physical Asia" шоуны оролцогчид болон УИХ-ын гишүүд суусан байлаа. Наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа англи, япон, солонгос, хятад, орос хэлээр орчуулан дэлхийн даяар шууд хүргэсэн юм. Шууд дамжуулалтыг MNB World, YouTube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгаар нэгэн зэрэг хүргэсэн бөгөөд Монголын түүх, өв соёл, үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэй танилцуулах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбай дахь томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүллээ.

Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулан иргэд, жуулчдад нээлтийн ажиллагааг хамтдаа үзэх боломжийг анх удаа бүрдүүлснийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос онцолсон юм.

Үндэсний их баяр наадмыг иргэн бүрд хүртээмжтэй, тав тухтай зохион байгуулахаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд зориулсан тусгай үйлчилгээ, зохицуулалтыг хэрэгжүүлсэн нь иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ болжээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд зориулсан амрах болон хүүхэд хуурайлах асрыг байгуулсан байв. Мөн хүрээлэнгийн гадна талд тоноглосон ариун цэврийн өрөөний ойролцоо нийт 100 хүний суудалтай амрах хэсгийг тохижуулж, 16 дугаар хаалганы орчимд ашиглалтад оруулжээ. Түүнчлэн баяр наадмын хуушуур болон зарим үйлчилгээний цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараалал харгалзахгүйгээр шуурхай үйлчилж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 104 ширхэг тасалбарыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд оролцогч бүрд ижил загварын шүхэр бэлтгэн өгчээ. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачлан Монголын төрт ёс, түүх, өв соёлыг шингээсэн “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж буйгаа Шадар сайд Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеээрээ хэллээ. Цогцолборыг “Хүй долоон худаг”-ийн дэнжид байгуулж, Үндэсний бөх, Сур харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ үндэсний болон олон улсын спорт, соёл урлагийн томоохон үйл ажиллагаа хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөж одоогоор “Төрийн хүндэтгэлийн хүрээ” цогцолборын бүтээн байгуулалтын ажил дууссан байна.

Монголын морин соёлыг бэлгэдсэн морины тах хэлбэрийн архитектурын шийдэлтэй уг төслийн нийт хөрөнгө оруулалтыг урьдчилсан байдлаар 100 тэрбум орчим төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттай хэрэгжүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21