Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа

Р.Ханджав
2026/07/10

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг уриалж, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг тууштай бүрдүүлэн БНСУ-тай урт хугацааны, харилцан ашигтай, найдвартай түншлэлийг хөгжүүлэхээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч И Жэ Мён хоёр орны итгэлцэл, нөхөрлөлд тулгуурлан логистик, хүйтэн хэлхээ, технологи, хүний нөөц, санхүү, эрүүл мэнд, боловсрол, хиймэл оюун ухаан, чухал ашигт малтмал болон дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтдаа хөгжих харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэхийг онцоллоо.

Бизнес форумд хоёр улсын төр, засгийн байгууллага, бизнесийн холбоод болон чухал ашигт малтмал, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, жижиглэн худалдаа, дижитал технологи, банк, санхүү, логистик зэрэг салбарын 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Харилцан ойлголцлын хоёр Санамж бичиг байгуулж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал ашигт малтмал, эрчим хүч, геологи, худалдаа, хүнс, дижитал технологи, боловсрол зэрэг салбарт хамтрахаар 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

БНСУ бол 1.9 их наяд орчим ам.долларын эдийн засаг бүхий, дэлхийд тэргүүлэх 15, Азийн тэргүүлэх 5 эдийн засгийн нэг юм. Өнгөрсөн онд тус улсын экспортын хэмжээ 709.7 тэрбум байсан нь түүхэн дээд үзүүлэлт байсан бөгөөд хагас дамжуулагч, автомашин, нефтийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн томоохон тоглогч билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21