ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Р.Ханджав
2026/07/07

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хувийн хэвшил, иргэд, олон нийт, сэтгүүлчдэд /2026.07.07/ Төрийн ордны Их танхимд нээлттэй танилцууллаа.

            Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал, 100 өдөрт бүхнийг өөрчлөхгүй боловч дуусдаггүй олон яриаг дуусгаж, иргэндээ, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж буй хэн бүхэнд ээлтэй байх бодлогыг тууштай баримталж ажиллаж буйг онцлов. 

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд бодит үр дүнд хүрсэн зарим онцлох ажлаас дурдвал: 

·      Засгийн газар Рио Тинтотой  хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, Оюу толгой төслийн Монголын талд ногдох өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн. Хэлэлцээрийн үр дүнд 30 гаруй их наяд төгрөгийн зардал буурч, Монголын талын хүртэх өгөөж 4 тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Энэ онд Оюу толгой төслөөс ногдол ашиг хүртэхээр болов. 

·      Говьд 1500 ажлын байр бий болгох Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэв. 

·     “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO гаргах ажил эхлэв. 

·      ТӨК-иудын хувьцааны хэсгийг удирдуулах урилгыг олон улсын шилдэг 12 компанид хүргүүлэв. 

·      Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулав. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компани татан буулгах хууль эрх зүйн орчин бүрдэв.  

·      Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 67 тэрбум төгрөг хэмнэв.

·      12153 татвар төлөгчийн дансыг нэг сарын хугацаанд нээснээр 91 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулав.

·      Бизнесээ мэдэгдээд эхэлдэг болсноор 739 бизнес үүдээ нээв. 

·      E-business 2.0 платформ нэвтэрч, 30 минутын дотор бизнесээ эхлүүлэх боломж бүрдэв.

·      321 зөвшөөрлийг гар утаснаасаа авдаг болов. 

·      2026 онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцлав.  

·      3.1 их наяд төгрөгийн  татвараас иргэн, ААН-үүдээ чөлөөлөх татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав. 

·      Үл хөдлөх хөрөнгө худалдахад ногдуулдаг 2 хувийн татварыг тэглэв.  

·      Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав.  

·      Гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч Монгол Улсад хүрэлцэн ирж, 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав. 

·      Олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авах Нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн шинэчлэлийг батлуулав.

·      Эмч, багш нарыг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, цалинг нь бодитой нэмэв. 

·      Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулав. 

·      Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа аукцион зарлаж, ирэх өвлийн оргил ачааллаас өмнө хувийн хэвшлийн компаниуд таван аймагт батарей хуримтлуур, нарны станц байгуулахаар ажлаа эхлэв. 

·      Анхны “Ногоон өртөө” Булган аймагт үүдээ нээв. 

·      Хэрэглээний зээлийн ангиллаас ногоон зээлийг гаргаж, зээлийн хүүг багасгав. 

·      Нийслэлийн захиргааны хуучин байрыг Хүүхэд хөгжлийн ордон болгов.

·      Хотхоны бага сургууль байгуулах ажил нийслэлийн “Оюуны Ундраа” сургуулиас эхлэв.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирсэн иргэд, хувийн хэвшлийнхэн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариулав. 

Ерөнхий сайд маргааш /2026.07.08/ МҮОНРТ-ээр 20:40-23:00 цагийн хооронд “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлагад оролцож, иргэдийн асуултад хариулна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21