ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк

Р.Ханджав
2026/07/07

Аялал, хөгжим, шинэ дурсамжийг зуны турш нэг дор цогцлоох “ARA FEST 2026” наадам энэ жил Төрийн банктай хүчээ нэгтгэж, фестивалийн төлбөр тооцооны цогц шийдлийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банк фестивалийн бүх төлбөр тооцооны шийдлийг хариуцан ажиллаж, орчин үеийн банкны цахим бүтээгдэхүүн, дэвшилтэт төлбөрийн технологийг бодитоор нэвтрүүлэн, хүрэлцэн ирсэн аялагч бүрийн мөч бүрийг илүү амар, саадгүй, тухтай болгох шинэ жишгийг тогтоож байна. Түүнчлэн Төрийн банк орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор Архангай аймгийн бизнес эрхлэгчдэд зээлийн зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлага хангасан хүсэлтийг судлан шийдвэрлэхээр төлөвлөсөн нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодит боломжийг олгож буйгаараа онцлог юм. 

Үүний зэрэгцээ Төрийн банк нь фестиваль үргэлжлэх нэг сарын хугацаанд зочдод аялал, амралтынхаа хажуугаар банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжийг бүрдүүлээд зогсохгүй фестивалийн онцлох үйл ажиллагааны нэг болох "Statebank Day"-ээр Төрийн банкны нэрэмжит интерактив бүүтүүд ажиллаж, бүтэн өдрийн турш оролцогчдод банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ төрөл бүрийн сорилт, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, гэнэтийн бэлгүүдээр мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээх болно. 

Энэ зун таныг шинэ учрал, адал явдал, хөгжмөөр дүүрэн өдрүүд хүлээж байна. Тэдгээр мөч бүрийг илүү үнэ цэнтэй болгоход Төрийн банк “ARA FEST 2026”-ын турш таны найдвартай хамтрагч байх болно.

 

Итгэл төгс ногоон ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21