Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Р.Ханджав
2026/07/06

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өчигдөр буюу  2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхэлсэн.  

Энэ жилийн өсвөрийн сурын харваанд төлөвлөснөөс олон буюу 420 гаруй харваач бүртгүүлсэн тул тэмцээнийг нэг өдрийн өмнө эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Сурын салбар хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцлоо.

Тэрбээр энэ үеэр "Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын дунд үндэсний сурын харваагаар хичээллэх сонирхол нэмэгдэж, өсвөрийн харваачдын тоо жилээс жилд өсөж байна. Өнөөдөр сурын талбайд цуурайтаж буй хүүхэд, өсвөрийн харваачдын уухайн дуу нь үндэсний сурын харвааны өв уламжлал үргэлжилж, залгамж хойч үедээ өвлөгдөж буйн илэрхийлэл юм. Цаашид хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно" хэмээлээ.

Өсвөрийн сурын харваанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс ирсэн 420 гаруй харваач оролцож байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

  • Долдугаар сарын 5–6-нд Өсвөрийн сурын харваа
  • Долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваа
  • Долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа
  • Долдугаар сарын 9–12-нд Үндэсний их сурын харваа

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 орчим харваач оролцохоор бүртгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 11 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21