Үндэсний баяр наадмын сурын харваа эхэллээ

Р.Ханджав
2026/07/05

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил,  Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сурын  харваа 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагт ёслол төгөлдөр эхэллээ.

Монгол үндэстний төрт ёс, өв соёл, эрийн гурван наадмын салшгүй нэгэн 
бүрэлдэхүүн болох үндэсний сурын харвааны талбарт энэ өдөр өсвөрийн мэргэн  харваачдын уухайн түрлэг цуурайтаж, цэц мэргэн сумны исгэрээ наадмын баярын  эхлэлийг өргөлөө. Энэ жилийн баяр наадмын өсвөрийн харваанд Монгол орны өнцөг булан бүрээс  хүрэлцэн ирсэн 420 гаруй өсвөрийн харваач бүртгүүлэн оролцож байна. Энэ нь  үндэсний өв соёл, уламжлалт сурын харвааг өвлөн тээгч залгамж хойч үе улам олширч, хүүхэд багачуудын дунд үндэсний харвааны спорт өргөн дэлгэр хөгжиж буйн  тод илэрхийлэл юм. Монгол үндэсний сурын харваа нь зөвхөн спортын төрөл төдий бус, харин олон  зуун жилийн түүхтэй, үндэсний дархлаа болсон соёлын өв бөгөөд тэсвэр хатуужил,  төвлөрөл, эв нэгдэл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлдэг үнэт өв билээ. Ийм учраас жилээс  жилд сурын харваагаар хичээллэж буй хүүхэд залуусын эгнээ өргөжин тэлж байгаа нь 
үндэсний өв соёлоо хамгаалах, уламжлан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой ач 
холбогдолтой юм. Үндэсний их баяр наадмын сурын харвааны тэмцээн дараах хуваарийн дагуу  зохион байгуулагдана. 

Үүнд:
7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Үндэсний их сурын өсвөрийн харваа – 420 харваач
7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваа – 350 харваач
7 дугаар сарын 8-ны өдөр Буриад сурын харваа – 180 харваач
7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Үндэсний их сурын харваа – 850 харваач
Нийтдээ 1700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, мэргэн 
цэцээ сорин өрсөлдөхөд бэлтгэлээ бүрэн хангаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 11 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 11 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02