Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

Р.Ханджав
1 цагийн өмнө

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсний дотор Татварын багц хуулиуд, тухайлбал НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, ААН-үүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттай бууруулна гэхчлэн ганган дэгжин амлалт өгсөөр чуулганыг нээсэн билээ. Улс төрийн талаасаа улстөржиж намчирхахгүйгээр төсөвт анхаарлаа хандуулна, эдийн засаг, бизнесийн салбар, ААН-үүдэд ээлтэй хууль эрх зүйн олон шинэчлэл хийнэ гэсэн хүлээлттэй байв.

Ингээд хаврын чуулган эхэллээ. Хамгийн эхлээд УИХ-ын дарга нь Ерөнхий сайдаар ажиллах гээд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдчихдөг юм байна. Тэрбээр УИХ-ын даргаар дөрвөн сар л ажилласан. Та нар бод доо, 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны 4 дүгээр сар хүртэлх тавхан сарын дотор “төрийн гурван өндөрлөг” гэж ярьдаг гурван албан тушаалын хоёр руу нь үсэрч амжсан байгаа юм. Энэ байдлаараа бол манай улс үсрэнгүй хөгжчихмөөр байгаа биз. Гэтэл улстөрч дарга үсрээд, улс орны эдийн засаг хөгжихгүй байгаа юм.

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томиллоо. Таван удаа сонгогдсон парламентчийн хувьд УИХ-ын өмнөх дарга нарын үед гарсан алдаа завхрал, эмх цэгцгүй байдлыг эвлүүлэх гэж хичээж байгаа нь харагддаг.

Хаврын чуулган хаалтын хуралдаанаа эхлэх гэж буй энэ өдрүүдэд дүгнэж харахад маш бага ажил амжууллаа. Дэндүү чамлалттай. Шалтгаан нь МАН-ын дотоод улстөржилт. Дотроо эв нэгдэлгүйн улмаас хаврын чуулганы ихэнх цаг хугацааг өөрсдийнхөө хийсэн хулгайгаас “хулгайч хайх”, алдаагаа засах, хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүүтэй дургүй нэгнээ чадах, шившиглэх гэж сүржин бөгөөд үр дүнгүй сонсголууд хийх, тэгсэн хэр нь ээ хэчнээн гэм буруу нь илэрхий байсан ч тухайн албан тушаалд томилсон гэх мэт тоочиж баршгүй завхралыг олон нийтэд “үзүүллээ”.

Товчхондоо МАН-ынхны өөрсдийнх нь зарлан сүржигнэсэн шиг хаврын чуулган халуухан болсонгүй. Хийх ёстой ажлаа ч бүрэн дүүрэн хийсэнгүй. Голдуу албан тушаалын наймаа явж, түүнийг нь олонхын хүчээр томилсоор хайран цаг хугацааг барав.

Харин хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон, төлөвлөсөн ажлынх нь голыг АН-ынхан нугалж өгсний хүчинд хаалтын чуулган дээрээ дүгнэж хэлэх хэдэн хуулийн нэртэй болсон байх. Ганц нэрлэх хууль нь хэзээ нэгэн цагт батлагдах магадлалтай ч хамгийн урт хугацаанд хэлэлцүүлэг биш, “хэрүүлийн алим” болчхоод байгаа Тамхины хяналтын тухай хуулийн төсөл. Энэ хуулийн төсөл цөөнгүй гишүүний багийг хуулж, тус намын талцлыг харуулсаар буй.

Олонхын хяналт гэж МАН дотор алга. Ерөөсөө дотоод хяналт гэдэг үгийг дотоод зөрчил, хагарал гээд ойлгочихсон аж. Тиймээс ч нам дотроо нэгнээ шүүмжлэхээр “30:38 хагарал дууссан шүү” гээд амыг нь хаачихдаг. Гэвч хагарсан аяга эргэж нийлдэггүй шиг сонгууль дуустал үргэлжилнэ гэж ойлгоод МАН-ын алдааг өөрсдөд нь дурсгал болгон үлдээх нь зөв биз ээ. 

Хаврын чуулганы гол ачааг үүрсэн АН-ынхнысанаачилсан хуулиуд үнэхээр иргэд, олон нийтэд, ААН-үүдийг өөд татдаггүй юмаа гэхэд “амьдрахад” дэм болохоор байлаа. ХАОАТ-ын хууль л гэхэд олон нийтийн дэмжлэгийг сайн авсан, санаачлагч нь чамгүй бэрхшээл туулж батлууллаа.

att.baOFNB3D_bFBMtA_Ddyc6NPB3KlcDqDysW74Vw5QaiQ

Дараагийн нэг ноцтой асуудал нь АН-ын зарим гишүүний санаачилсан хуулийг гацааж байгаад МАН-ынхан ижил нэртэй хуулийн төсөл өргөн бариад байхыг анзаарлаа. Жишээ нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн барьтал Засгийн газраас яг ижил агуулгатай хууль өргөн бариад “Нууцыг зөвхөн УИХ тогтоодог байх ёстой” гэдгийг нь эсэргүүцэж гацаасан. Энэ хууль бол нууц бол тодорхой шалгууртай, заагтай байх ёстой, түүнийг нь УИХ тогтоодог байх ёстой гэсэн зарчмыг нэхсэн хууль.

Үүнийг одоо “дээрэм” гэх үү, “дээрэлхэлт” гэх үү, аль эсвэл олонхын дарангуйлал гэх үү. Батлагдаж л байвал сайн биз гээд сөрөг хүчнийхний зарим нь төслөө дээрэмдүүлчхээд хэл ам хийдэггүй бололтой юм. Гэхдээ “олон хавар нэгэндээ” гэгчээр хариуцлагын талаасаа гавьяатай сайн хууль бол АН-ын биш МАН-ын бүлгийн нэрээр батлагддаг юм байж. Гайтай үед яах вэ, АН-ынх гэх үү. Дахин ийм дайралт эрх баригч МАН-хан хийхгүй байгаасай гэж найдъя.

Төрийн хулгай гэж улстөрчдийн төгсөшгүй сэдэв. Хатуухан хэлэхэд олонхын нам бол төрийн хулгайтайгаа тэмцэхгүй юм байна. Дахин дахин баталсаар байна. Ковидоос хойш БЭТ гэгч тусгай сайд аятай албан тушаалыг буй болгон томилж, тэр нь онц байдал тогтоож байгаад хэдэн зуун тэрбумын гэрээг нууцад хамруулж, хүссэн бүх баримтаа татан авчруулж шалгаж нягтлаад суучихна. Түүний талаар чимээгүй байвал маш том эрх мэдэл эдлээд чимээгүй суугаад л байна.

Энэ завхралыг арилгаж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлуулж чадлаа. Ингэснээр БЭТ томилох явдал төгсөнө, төрийн өмчит компаниудын засаглал ил тод, хариуцлагатай болж улс төрийн нөлөө, авлига, ашиг сонирхлын эрсдэл буурах ач холбогдолтой хууль болсон.

678977137_25988192974193866_964790720585158547_n

Энэ мэтчилэн хаврын чуулганы хамгийн том ачааг нуруундаа үүрч, иргэдийнхээ төлөө ажилласан, төрийн хулгайтай тэмцсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд нийт сонгогчдынхоо өмнөөс талархал илэрхийлье.

У.Оргилмаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа 1 цагийн өмнө
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль… 7 цагийн өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө 23 цагийн өмнө
Л.Хосбаяр: Хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзлаа 23 цагийн өмнө
Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ Өчигдөр
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг У… Өчигдөр
Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
У.Хүрэлсүхийн нумаар Н.Учралын харвасан сум “бай”-гаа онолоо, "хурай, … Өчигдөр
Засгийн газар хуралдаж байна Өчигдөр
ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МОНГОЛД АШИГТАЙ ХУВИЛБАРААР ТОХИРОЛЦЛОО Өчигдөр
Ч.Номин: Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзлаа Өчигдөр
“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо 2026/06/30
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна 2026/06/30
Эрчим хүчний салбарын ажил хаялтыг 48 цагаар хойшлууллаа 2026/06/30
Ардчиллыг уландаа гишгэж намынхаа ялалтыг МАН-д хадган дээр тавьж өгсө… 2026/06/30
Монгол Улсад хууль бусаар 20 жил оршин суусан “Гадаадын иргэн”-ийг олж… 2026/06/30
Насанд хүрээгүй хүүхдийг мансууруулж хүчирхийлсэн хэрэг гарчээ 2026/06/30
О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах бичигт 40 гишүүн гарын үсэг зурс… 2026/06/30
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026/06/30