Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Р.Ханджав
2026/07/01

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр тус тус томилсон.

Шинэ томилогдсон гишүүд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу өнөөдөр (2026.07.01) тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг танилцуулж, томилогдсон гишүүд "Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгч, ажлын амжилт хүсэв. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, монгол төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцлаа.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21