Бусдын регистрийн дугаарыг ашиглан 20 жил Монгол Улсад хууль бусаар оршин суусан “Гадаадын иргэн”-ийг баривчилжээ.
Тухайн гадаад улсын иргэн нь өөр улсад урт хугацаанд амьдрахаар явсан иргэний регистрийн дугаарыг ашиглан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх
гаргуулан авч хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монгол Улсад 20 жилийн турш оршин сууж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.