“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Р.Ханджав
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд /2026.06.29/ гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк, манай улсын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна. 

Өргөтгөсөн хуралдаанаас гарсан онцлох үр дүн:

 -Нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурав.

- Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад оффисоо нээхээр боллоо.
- Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах албан бичгээ Ерөнхий сайдад гардуулж өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Далянь хотноо Зуны Давосын уулзалтын үеэр бид тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ярилцсан. Харин өнөөдөр тэрхүү яриаг илүү нарийвчилж байгааг тодотгоод, Монгол Улс хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж буй тухай, “Чөлөөлье” бодлогын  талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөв.  Мөн энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан үр дүнтэй ажил болж буйг онцоллоо.

Энэ үеэр Унгарын OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф: “Хэрэв  манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгоно. Мөн орон сууцны ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин төдийлөн таатай биш байгаа. Харин Ерөнхий сайд эрх зүйн орчныг шинэчилж, либералчлалын бодлого хэрэгжүүлж буйг илэрхийллээ. Энэ нь бидний хувьд Монголд хөрөнгө оруулах боломжийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн шинэчлэл, төлөвлөж буй реформуудыг хөрөнгө оруулагчид сайшааж байна” гэлээ. 

Технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг европын хөрөнгө оруулалтын удирдлагын компани болох Alpac Capital-ийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш хэлэхдээ, Монгол Улс барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө хэдийн бүрдүүлжээ. Өмнө нь Монгол Улс голчлон жуулчдыг татдаг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын сонирхлыг  татах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, тогтвортой орчныг бүрдүүлж, сайн засаглалын суурийг тууштай бэхжүүлж байгааг бид харж байна. Монголд олон удаа ирж, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн итгэлийг өгч байна гэдгийг тодотгосон юм.  

“Эдийн засгийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Ирмүүн “Өртгөсөн хуралдаан Монгол Улс олон улсад итгэлтэй, найдвартай түнш гэсэн сайн дохиог өгч чадлаа” гэдгийг онцлов. 

“Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт үргэлжилнэ.  

Тус хуралдаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨР… 1 цагийн өмнө
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан 1 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд ма… 2 цагийн өмнө
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүл… 2 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа 7 цагийн өмнө
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо 7 цагийн өмнө
Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр… 2026/06/25
С.Наранцогт: Инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд тогтворжих хүлэ… 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/24
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ 2026/06/24
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүү… 2026/06/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад сууга… 2026/06/24
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Ми… 2026/06/24
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, алб… 2026/06/24
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БНХАУ-ТАЙ ТОХИРОЛЦОВ 2026/06/23
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь С… 2026/06/23
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар… 2026/06/23
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санам… 2026/06/23
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн… 2026/06/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа 2026/06/23