Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/06/29

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Статистикийн тухай хуулийг 1994 онд баталж, 1997 онд шинэчлэн найруулснаас хойш 28 дахь жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг А.Ариунзаяа гишүүн тодотгоод сүүлийн 6 жилийн хугацаанд холбогдох судалгаа, тооцоолол, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий есөн гишүүний хамтаар санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж байгаа гэв. 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Статистикийн тухай хууль нь орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чадахгүйн зэрэгцээ цаашид хүлээгдэж байгаа шинэ тутам харилцааг бүрэн зохицуулах боломжгүй болжээ.


Түүнчлэн Статистикийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтөд тусгасан асуудлууд, олон улсын жишиг, тэргүүн туршлагыг нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр тусгах боломжгүй байгаагийн зэрэгцээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулийн хэрэгжилт болон бусад холбогдох хуульд нийцүүлэх, уялдаа холбоог хангах шаардлага үүссэн байна. Иймд эдгээрийг нэгтгэн системчлэх, хууль зүйн үндэслэлийг нь тусгах замаар давхардал, хийдлийг арилгах, ойлгомжтой, оновчтой болгох шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийн төсөл нь 7 бүлэг 35 зүйлэй бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн зорилт, статистикийн хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, статистикийн үндсэн зарчмууд, тогтолцоо, Үндэсний статистикийн хорооны бүрэн эрх, түүний дотор холбогдох байгууллагуудын мэдээллийн санд хандах эрх, хорооны чиг үүрэг, дарга, дэд даргын бүрэн эрх, Үндэсний статистикийн зөвлөл, түүний бүрэн эрх, эрхлэх асуудлыг тодорхой тусгасан байна. Үүний зэрэгцээ хорооны Тамгын газрын дарга, нэгжүүдийн бүрэн эрх, чиг үүрэг, эрсдэлийн удирдлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинээр томьёолж, оролцогч бусад тал, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг зохицуулахаар тусгасан байна.


Мөн статистикийн мэдээллийн хэлбэр, үзүүлэлт, статистик мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, нийтэд түгээх үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа, хориглох зүйлийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Статистикийн мэдээллийн чанарын хяналтын тогтолцоо, дотоод хяналт, статистикийн мэдээлэгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг, мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцын хамгаалалт, статистикийн үйл ажиллагааны талаар бүх шатны Засаг дарга болон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн оролцоо, Засгийн газрын бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсэхгүйн зэрэгцээ одоогийн мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл арилж, хэрэгжилт, үр нөлөө сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 6 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 16 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 17 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21