Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Р.Ханджав
2026/06/25

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зургаадугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргахад дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:

  • Жилийн инфляц сүүлийн саруудад шатахуун болон хүнсний үнийн өсөлтийн нөлөөгөөр эрчимжиж, 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувьд хүрээд байна. Нөгөө талаас уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул, суурь инфляц харьцангуй бага түвшинд хадгалагдаж байна. Цаг агаарын болон геополитикийн нөхцөл байдлаас нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн цаашдын төлөв хамаарна.
  • Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч эрчимжихэд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр орууллаа. Харин бусад салбарын хувьд идэвхжил сул байв. Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт үргэлжлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх бол ирэх онуудад уул уурхайн бус салбар алгуур сэргэж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүлээлттэй байна.
  • Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давснаар цаашдын өсөлтийн төлөв нь сайжрав. Харин бусад орнуудын хувьд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт нь саарах төлөв давамгайлж байна. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөллөө.
  • Жилийн инфляц нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан, түр зуурын шинжтэйгээр зорилтоос өндөр түвшинд хүрээд байна. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна. Гэвч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украины зөрчилдөөнтэй холбоотой геополитикийн тодорхойгүй байдлын улмаас нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт удаан хугацаанд үргэлжлэх, дам нөлөө нь хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй юм. Иймд энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх шийдвэрийг гаргах ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21