Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ

Р.Ханджав
2026/06/24

Төрийн банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилгын хүрээнд И-Билл үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлж, Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд амжилттай нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. 

И-Билл нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликейшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь техник, технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чиглэдэг. 

И-Билл үйлчилгээг ашигласнаар иргэд цахилгаан, дулаан, ус, контор, СӨХ, интернэт, кабелийн телевиз зэрэг тогтмол төлөгддөг хэрэглээний төлбөрүүдээ банкны салбар, нэгжид биечлэн очих шаардлагагүйгээр гар утсаараа шуурхай төлөх боломжтой. 

Өмнө нь И-Билл үйлчилгээг Токи, И-Монголиа, ХайПэй, АмарХоум зэрэг финтек платформууд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид өдөр тутмын төлбөр тооцоогоо хялбар байдлаар хийх боломжийг бүрдүүлсэн. Харин энэ удаад Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд И-Билл үйлчилгээг нэвтрүүлснээр тус банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө өөрийн ашигладаг аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой болж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Төрийн банк нь И-Билл үйлчилгээг цаашид бусад арилжааны банк болон төлбөр тооцооны аппликейшн хөгжүүлэгч байгууллагуудад нээлттэйгээр санал болгож, үйлчилгээний хамрах хүрээг улам өргөжүүлэхээр ажиллаж байна. 

Төрийн банк нь дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, иргэдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хялбар, шуурхай, найдвартай шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэх болно.

Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21