“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа

Р.Ханджав
2026/06/23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугам (Яармаг, Арцатаас Өнөр хороолол)-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПOMA группийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр

  • "Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлууд,
  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх хоёрдугаар шугамыг 2.7 км урт, 3 буудал, 13 тулгуур багана, 74 кабинтай барих ТЭЗҮ-ийг үндсэн зээлийн санхүүжилтээр эхлүүлэх боломж,
  • Хоёрдугаар шугамыг үндсэн зээлийн үлдэгдэл болон IFC (Олон улсын санхүүгийн корпорац) зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй хосолсон холимог санхүүжилтээр хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлээс түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын дүүжин замын тээвэр төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. “Дүүжин замын тээвэр” төслийн Яармаг, Арцатаас Өнөр хороолол хүртэлх нэгдүгээр шугамыг ирэх есдүгээр сараас туршиж, арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотод автобуснаас өөр анхны нийтийн тээврийн хэрэгсэл болж баригдаж байгаа онцлогтой. Төслийн хоёрдугаар шугамыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд барихаар эхний байдлаар бэлтгэж байна” гэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын ажлыг Францын ПOMA групп болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК хамтран гүйцэтгэж, төслийн явц 76 хувьд хүрээд байна.

“Дүүжин замын тээвэр” төслийн нэг, хоёрдугаар шугамыг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21