УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Р.Ханджав
2026/06/22

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026,06,20/ “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцан, салбарын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал зөвхөн салбарын төдийгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой асуудал болсныг онцолж, ирэх өвлийн оргил ачааллыг эрсдэлгүй давах бэлтгэлийг шуурхай хангах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Мөн нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 35 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувийг хангадаг “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц төлөвлөсөн түвшинд хүрэхгүй байгааг дурдаж, бүтээн байгуулалт, их засварын ажлуудыг эрчимжүүлэн өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарын тогтвортой ажиллагааг хангах хүрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах, өвөлжилтийн бэлтгэл, их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэх, эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны үр ашиг, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр салбарын яам, компаниудын удирдлагуудад үүрэг өглөө. Үүнтэй холбогдуулан УИХ ирэх долоо хоногт тогтоол батлахаар ажиллаж байгааг дуулгав.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, өвөлжилтийн бэлтгэл болон салбарын тогтвортой ажиллагааг хангахад Улсын Их Хурал шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөн, “Тавантолгой түлш” ХХК-ийг нийслэлийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотойгоор түлш үйлдвэрлэл, хангамжийн бодлого, үр ашгийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр нүүрсний арвин нөөцтэй Монгол Улс түлшний түүхий эдийн импортоос хамааралтай хэвээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлгээ, дүгнэлт хийж, дотоодын нөөц боломжид тулгуурлаж сайжрууулсан шахмал түлшээ дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, эсвэл хагас коксоо импортоор авч түлэх эсэх асуудалд шийдэл гаргаж эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Иргэдийг өвлийн улиралд найдвартай дулаан, цахилгаан эрчим хүчээр хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх нь төр, орон нутгийн байгууллагуудын хамтын үүрэг болохыг онцолж, тулгамдсан асуудал, хүндрэлүүдийг нээлттэй хэлэлцэн, шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21